Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Ковид-19”-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны механизмын III хуралдаан болов

"Ковид-19"-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны механизмын гуравдугаар хуралдааныг өчигдөр зохион байгууллаа.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ковид-19”-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны механизмын III хуралдаан болов
“Ковид-19”-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны механизмын III хуралдаан болов. Зураг: МҮОНРТ

"Ковид-19"-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны механизмын гуравдугаар хуралдааныг өчигдөр зохион байгууллаа. Хуралдаанд Монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газар захирал Т.Батцэцэг, Хятадын талаас ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жянь нар ахлан, хоёр улсын зам тээвэр, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяат, гадаадын ажиллах хүч оруулах асуудал хариуцсан байгууллагууд, хоёр улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд болон зарим орон нутгийн захиргааны төлөөлөл оролцов.Талууд тус механизмын хүрээнд тохиролцон хэрэгжүүлж буй хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийн явцыг дүгнэж, цар тахлын нөхцөл байдлын улмаас хоёр улсын голлох боомтуудын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх боломжийн талаар ярилцав. Цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд зорчих, ажиллах хүчин нэвтрүүлэх ажлыг аль болох хэвийн явуулахыг зорьж ажиллахаар тохиролцов.

Хуваалцах