Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Ковид-19” туссан хүн нойргүйдэх эмгэг тусах нь 3.3 дахин өндөр болохыг тогтоожээ

Энэ судалгааг БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалын газрын мэдээлэл дээр тулгуурлан 2020 оны 1-6 дугаар сард “Ковид-19”-ийн PCR шинжилгээ өгсөн 300000 хүнээс ковидын халдвар авсан 7000 хүн дээр тулгуурлан нойргүйдлийг харьцуулан гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ковид-19” туссан хүн нойргүйдэх эмгэг тусах нь 3.3 дахин өндөр болохыг тогтоожээ
“Ковид-19” туссан хүн нойргүйдэх эмгэг тусах нь 3.3 дахин өндөр болохыг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгийн мэдээ алдуулах тасгийн эмч У Таг Гюгаар ахлуулсан судалгааны хэсгийнхний хийсэн судалгаагаар “Ковид-19” туссан хүний нойргүйдэл 3.3 дахин их болохыг нотолсон байна.

Энэ судалгааг БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалын газрын мэдээлэл дээр тулгуурлан 2020 оны 1-6 дугаар сард “Ковид-19”-ийн PCR шинжилгээ өгсөн 300000 хүнээс ковидын халдвар авсан 7000 хүн дээр тулгуурлан нойргүйдлийг харьцуулан гаргажээ.

Судалгаанд нас, хүйс бусад мэдрэлийн эмгэг зэрэг олон төрлийн өгөгдлийг оруулсан бөгөөд дэлгэрэнгүй үзвэл эмэгтэйчүүд 3.5 дахин, 40-50 насныхан 4.2 дахин өндөр үзүүлэлттэй гарсан байна.

Мөн ковидын үед тэр болгон эмнэлэг зорин очих хүндрэлтэй тохиолдолд өвчтөнүүдэд боломж олгох үүднээс Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгээс зайны үзлэг зөвлөгөө өгөх үйлчилгээг өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлээд байна.

Уг эмнэлэг нь Америкийн Ньюс викээс зарласан 2021 оны дэлхийн шилдэг 100 эмнэлгийн жагсаалтад багтсан Солонгосын шилдэг 5 эмнэлгийн нэг бөгөөд гадаадын олон орноос оношилгоо болон эмчийн зөвлөгөө авах хүсэлтээ явуулсан хүмүүст холбогдох тасгийн нарийн мэргэжлийн эмчтэйгээ дүрст яриагаар холбогдож эмчилгээний тухай дэлгэрэнгүй зөвлөгөөг 30 минутын туршид авах үйлчилгээг үзүүлдэг байна.

Ялангуяа “Ковид-19” цар тахлын үед ковид туссаны дараах төрөл бүрийн эрүүл мэндийн зөвлөгөөг олон орноос холбогдон мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авсаар байгааг олон улсын эмчилгээний төвийн мэргэжилтнүүд мэдэгдсэн юм.

“Монголын мэдээ” сувгийн БНСУ дахь тусгай сурвалжлагч Э.Ижилболд

Хуваалцах