Ковид-19: Усан бассейнд өгөх зөвлөмж
Ковид-19: Усан бассейнд өгөх зөвлөмж
Мэдээллийн алба

Ковид-19: Усан бассейнд өгөх зөвлөмж
Байгууллагад :
• Талбайн хэмжээний 50 хувьд үйлчилгээ явуулах
• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
• Биеийн халуун үзэх
• Амны эсвэл нүүрний хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
• Улиралд 1 удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл
хийлгүүлэх
• 1л усанд 25мл белизна хийж амралтын сандал, хувцасны шүүгээ, түлхүүр, ширээ, тавцан, шал, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
• Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
Үйлчлүүлэгчдэд:• Хүн хоорондын зай барих
• Гараа сайтар савандаж угаах
• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Бусадтай хувийн эд зүйлсээ дамжуулахгүй байх
• Аль болох картаар тооцоо хийх
• Утас болон цахимаар цаг авах


















