Крамер Уильямсон таалал төгслөө
Крамер Уильямсон таалал төгслөө
Мэдээллийн алба

40 гаруй жил “Sprint Car”-ын машинаар уралдсан нисгэгч Крамер Уильямсон өнгөрсөн Ням гарагт таалал төгслөө. Тэрээр Америкийн Пенсильван мужийн Lincoln Speedway зам дээр осолдсон байна.
Нисгэгч дөрөв дэх эргэлт дээрээ уралдаж байсан машинтай мөргөлдөж хүнд бэртэл авсан бөгөөд түүнийг нисдэг тэргээр York эмнэлэгт хүргэсэн аж. Хэдийгээр хагалгаа хийлгэсэн ч амжилттай бололгүй 63 насандаа өөд болжээ.
40 гаруй жил уралдаан тэмцээнд оролцож байсан юм. Түүнийг нас барсан мэдээ энэ төрлийн спорт сонирхогчдод хүндээр тусч гүн эмгэнэл илэрхийлж байгаа талаар АP агентлаг мэдээлжээ.


















