Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Красноярскийн тэмцээн үргэлжилж байна

Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд энэ жилийн Азийн аварга ОУХМ З.Болортунгалаг гурав ялж өнөөдөр алтан медалийн төлөө хүч үзнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Красноярскийн тэмцээн үргэлжилж байна
Красноярскийн тэмцээн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн өнөөдөр Красноярск хотод түүний нэрэмжит спорт цогцолборт эхэллээ.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов.

Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд энэ жилийн Азийн аварга ОУХМ З.Болортунгалаг гурав ялж өнөөдөр алтан медалийн төлөө хүч үзнэ.

59 кг-д ОУХМ Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хоорондоо таарсан. Тэгвэл 55 кг-д Орхон аймгийн тамирчин ОУХМ Б.Халиунаа, 50 кг-д “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал нар өнөөдөр хүрэл медалийн төлөө хүч үзэх бол Б.Энхзул дагаж барилдана.

50 кг-ын жингийн манай хоёр бөх эзэн орны Милана Махачевад ялагдсан бөгөөд өнөөдөр хоорондоо хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Өчигдөр барилдсан манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 57 кг-д П.Дашцэрэн, 61 кг-д Н.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 55 кг-д Б.Марал нар тэмцээнээ өндөрлүүллээ.

Хуваалцах