Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Кремт бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө

кремт болон гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч болон аймаг, нийслэлийн улсын /ахлах/ байцаагч нийт 150 хүнд “Хүнсний нэмэлт”-ийн хэрэглээ сэдэвт сургалт явуулж хүнсний нэмэлтийн тухай, зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтийг үйлдвэрлэлд хэрэглэх талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кремт бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө
Кремт бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуй хяналтын газраас кремт бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Өөрөөр хэлбэл, кремт болон гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч болон аймаг, нийслэлийн улсын /ахлах/ байцаагч нийт 150 хүнд “Хүнсний нэмэлт”-ийн хэрэглээ сэдэвт сургалт явуулж хүнсний нэмэлтийн тухай, зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтийг үйлдвэрлэлд хэрэглэх талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэв.

Энэхүү сургалтад ХЧСХ-ын улсын ахлах байцаагч Д.Бадамжав “Хүнсний нэмэлтийн тухай, түүний хэрэглээ”, ХЧСХ-ын улсын ахлах байцаагч Ч.Баярбаясгалан “Кремт болон гурилан бүтээгдэхүүний хаяг шошгонд хийсэн тандалт”, Синапс ХХК-ийн захирал Д. Нарангэрэл “Хүнсний үйлдвэрлэлийн дотоод хяналтын лаборатори, хүнсний нэмэлтийг шинжлэх дэвшилтэт аргууд”, Талх чихэр ХК-ийн борлуулалтын албаны дарга Б.Баттулга “Гурил, гурилан бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх тухай” сэдвээр хичээл зааж, номын дуу сонсогчдын сонирхсон асуултад хариулж, чөлөөт ярилцлага хийсэн юм гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах