Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Крис Эванс нүүрэндээ 90 оёдол тавиулсан хүүд “Ахмад Америк”-ийн бамбай бэлэглэнэ

6 настай хүү Бриджер Уокер энэ сарын 9-нд охин дүү рүү нь нохой дайрахад урдуур нь орж хамгаалсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Крис Эванс нүүрэндээ 90 оёдол тавиулсан хүүд “Ахмад Америк”-ийн бамбай бэлэглэнэ
Крис Эванс нүүрэндээ 90 оёдол тавиулсан хүүд “Ахмад Америк”-ийн бамбай бэлэглэнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Вайоминг мужид амьдардаг 6 настай хүү Бриджер Уокер энэ сарын 9-нд охин дүү рүү нь нохой дайрахад урдуур нь орж хамгаалсан. Ингэхдээ Бриджер нүүрэндээ хазуулж, хүнд бэртэл авснаар хоёр цаг орчим хугацааны мэс засалд орж, 90 оёдол тавиулсан юм.

Тэгвэл “Ахмад Америк” киноны гол дүрээрээ олонд танигдсан алдарт жүжигчин Крис Эванс нохойноос охин дүүгээ аварсан 6 настай хүүгийн баатарлаг үйлдлийг биширч энэ сарын 16-нд видео бичлэг хийжээ. Мөн тэрбээр Бриджер хүүд “Ахмад Америк”-ийн бамбай бэлэглэхээр болсон байна.

Крис Эванс, Бриджер Уокерт зориулсан бичлэгтээ “Найз минь, чи бол баатар. Чиний хийсэн үйлдэл үнэхээрийн зоригтой, бусдыг хамгаалахын төлөө байсан. Охин дүү чинь баатарлаг ахтай үнэхээр азтай юм. Мөн аав, ээж чинь чамаар маш их бахархаж байгаа. Цаашдаа ч одоогийнх шигээ баатарлаг, сайн хүн болж өсөөрэй. Бидэнд чам шиг хүн хэрэгтэй. Цаг хугацаа шаардагдах боловч, чи удахгүй эдгэх болно” гэжээ.

Хуваалцах