Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Криштиано Роналду энэ цаг үеийн хамгийн үнэтэй машин хүлэглэдэг болжээ

Францын авто машин үйлдвэрлэгч компани энэхүү загварыг 110 жилийн ойдоо зориулж, цор ганц хувь гаргасан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Криштиано Роналду энэ цаг үеийн хамгийн үнэтэй машин хүлэглэдэг болжээ
Криштиано Роналду энэ цаг үеийн хамгийн үнэтэй машин хүлэглэдэг болжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Португал Улсын тамирчин Криштиано Роналду энэ цаг үеийн хамгийн үнэтэй машин хүлэглэдэг болжээ.

Тодруулбал, “Bugatti La Voiture Noire” нь 14 сая орчим еврогийн үнэтэй аж.

Францын авто машин үйлдвэрлэгч компани энэхүү загварыг 110 жилийн ойдоо зориулж, цор ганц хувь гаргасан байна.

Тус машин нь найман литрийн багтаамжтай “W16” турбо хөдөлгүүртэй бөгөөд цагт 260 миль хүртэл хурдлах боломжтой гэнэ.

Сонирхуулахад тэрбээр одоогоор “Mercedes C Class Sport Coupe”, “Rolls-Royce Phantom”, “Ujn Ferrari 599 GTO”, “Lamborghini Aventador LP700-4”, “Aston Martin DB9”, “McLaren MP4 12C”, “Bentley Continental GTC Speed” гэсэн машины цуглуулгатай аж.

Хуваалцах