Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Криштиано Роналду Гривзийн дээд амжилтыг давтлаа

Роналду 366 дахь гоолоо оруулсанаар алдарт тамирчин Жимми Гривзийн дээд амжилттай эн зэрэгцэж байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Криштиано Роналду Гривзийн дээд амжилтыг давтлаа
Криштиано Роналду Гривзийн дээд амжилтыг давтлаа. Зураг: МҮОНРТ

Испанийн эзэн хааны баг “Реал Мадрид” клубын шилдэг довтлогч, дэлхийн 4 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Криштиано Роналду өнгөрсөн даваа гарагт “Реал Бетис”-тэй хийсэн тоглолтод багийнхаа эхний гоолыг оруулсан. Энэ тоглолтод португал хөлбөмбөгч Криштиано Роналду "Реал Мадрид"-ын хамтаар 2:1-ийн харьцаатай өрсөлдөгч багаа хожсон юм. Роналду энэ тоглолтод ийнхүү улирлын 19 дэх гоолоо оруулсанаар алдарт тамирчин Жимми Гривзийн дээд амжилттай эн зэрэгцэж байна. Жимми Гривз 366 гоол оруулсан амжилтаараа Англи, Испани, Итали, Герман, Франц гээд Европын “Топ 5” лигийн хүрээнд бүх тоглогчийг тэргүүлдэг юм. Тэгвэл түүний энэ шилдэг амжилтыг Криштиано Роналду дахин давтаж байна. Өдгөө 32 настай Роналду дахин нэг гоол оруулахад ийнхүү Европын шилдэг 5 лигт дээд амжилтын эзэн болох юм.

Хуваалцах