Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Криштиану Роналду домогт хөлбөмбөгч Пелегийн амжилтыг эвдлээ

Тэрбээр шинэ дээд амжилт тогтоосныхоо дараа “Instagram” хуудсандаа Пеле болон хөгжөөн дэмжигчдэдээ зориулан сэтгэгдлээ бичжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Криштиану Роналду домогт хөлбөмбөгч Пелегийн амжилтыг эвдлээ
Криштиану Роналду домогт хөлбөмбөгч Пелегийн амжилтыг эвдлээ. Зураг: МҮОНРТ

Португалийн нэрт хөлбөмбөгч Криштиану Роналду албан ёсны тоглолтуудад оруулсан гоолынхоо тоогоор Бразилын домогт хөлбөмбөгч Пелегийн тогтоосон дээд амжилтыг эвдлээ.

Өдгөө 36 настай тэрбээр өнгөрсөн ням гарагт Кальяри клубийн эсрэг тоглолтод гурван гоол оруулснаар албан ёсны тоглолтуудад оруулсан гоолынх нь тоо 770-д хүрэв.

Тэрбээр шинэ дээд амжилт тогтоосныхоо дараа “Instagram” хуудсандаа Пеле болон хөгжөөн дэмжигчдэдээ зориулан сэтгэгдлээ бичжээ.

Үүнд “Өнөөдөр миний бие мэргэжлийн карьерийнхээ 770 дахь гоолыг орууллаа. Юун түрүүнд Пелед хандан чин сэтгэлийн үгээ хэлмээр байна. Дэлхий дахинд түүний тоглолт, гоол, амжилтын талаар дуулж байгаагүй тоглогч нэгээхэн ч үгүй. Би ч мөн тэдний нэг юм” гэсэн байв.

Өдгөө 80 настай Пелегийн хувьд карьерийнхээ хугацаанд 767 гоол оруулснаар дээд амжилтыг эзэмшиж байсан бөгөөд тэрбээр К.Роналдуд баяр хүргээд, түүнийг бахархан биширдэг гэдгээ онцолжээ.

Хуваалцах