Кристен Стюартын сайхан харагдахын нууц
Холливүүдэд нэрд гарсан цагаасаа хойш олны нүдэнд өртөж шуугианы эзэн болоод байгаа жүжигчдийн нэг бол Кристен Стюарт юм. Түүнийг нэг хэсэлтээ л хэвлэлүүд Роберт Паттинсоыг араар нь тавьсан хэмээн бичиж байсан. Араар нь тавьсан нь ч батлагдсан. Кристен одоо 23 настай бөгөөд "Refinery 29" хэмээх загв
Мэдээллийн алба

Холливүүдэд нэрд гарсан цагаасаа хойш олны нүдэнд өртөж шуугианы эзэн болоод байгаа жүжигчдийн нэг бол Кристен Стюарт юм. Түүнийг нэг хэсэгтээ л хэвлэлүүд Роберт Паттинсоныг араар нь тавьсан хэмээн бичиж байсан. Араар нь тавьсан нь ч батлагдсан. Кристен одоо 23 настай бөгөөд "Refinery 29" хэмээх загварын сайтад ярилцлага өгөх үеэрээ зурган дээр сайхан гардаг нууцаасаа хуваалцжээ.

Жирийн үед пүүз, жинс зэрэг энгийн хувцас өмсөх дуртай бүсгүй маань зурган дээр хэрхэн сайхан харагддаг нууцыг нь одоо сонирхоцгооё.
Тэрээр хэлэхдээ "Миний бодлоор өмсөж буй хувцас чинь танд таалагдах нь хамийн чухал. Гэхдээ бодит байдал дээр зураг авахуулахад надад тийм ч таатай байдаггүй. Сайхан зураг авахуулах нууц нь үүнийг хийх тодорхой шалтгаантай байх явдал" хэмээн ярьсан байна. Мөн тэрээр зурагчдын өмнө "пооз" авахад эвгүй байдгаа ч нуугаагүй байна.
Стюарт зурагчдын нүдэнд өртөхийг хүсдэггүй учраас жирийн үед гадуур гарахдаа энгийн хувцас өмсдөг гэдгээ хэлжээ. Гэхдээ тэрээр жинс, футболкоос татгалзаж, илүү дэгжин хувцаслах бодолтой байгаа тухайгаа ч мөн ярьжээ.



















