Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кристиано Роналдо хүүгийнхээ талаар сэтгэгдлээ хэлжээ

. Гэхдээ ойлгож байгаа, хүү минь 10 настай шүү дээ. Түүнд потенциаль бий. Хурдтай төдийгүй, бөмбөг туулт ч сайн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кристиано Роналдо хүүгийнхээ талаар сэтгэгдлээ хэлжээ
Кристиано Роналдо хүүгийнхээ талаар сэтгэгдлээ хэлжээ. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдо хүүгийнхээ талаар сэтгэгдлээ хэлжээ. Тэрбээр “Түүнийг гайхалтай тоглогч болж чадах эсэхийг бүгдээрээ харж л байя. Одоохондоо ажиглагдахгүй байна. Заримдаа кока кола ууж, шарсан хоол идчихнэ. Намайг уурлана гэдгийг тэр мэдэж байгаа. “Гүйлтийн замд дээр сайн гүй, хүйтэн усанд шумбаж сэргэ” гэж хэлдэг ч “Аав аа хэтэрхий хүйтэн байна” гэдэг. Гэхдээ ойлгож байгаа, хүү минь 10 настай шүү дээ. Түүнд потенциаль бий. Хурдтай төдийгүй, бөмбөг туулт ч сайн. Гэхдээ ийм байлаа гээд хангалтгүй. Маш их шаргуу хөдөлмөр, хүчин чармайлт шаардлагатай шүү дээ. Би хүүгээ заавал хөлбөмбөгч бол гэж хэлэхгүй. Гэхдээ хөлбөмбөгчин болсон ч бай, эмч болсон ч бай. Хамгийн шилдэг нь байх ёстой. Ямар ч мэргэжилтэй болж болно. Гагцхүү хамгийн шилдэг нь байх ёстой” гэсэн юм.

Хуваалцах