Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Кристиано Роналдогийн төрсөн өдрийн баяр Италид болжээ

Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр найз бүсгүйнхээ 27 насны төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд хөл хорионы дэглэмийг зөрчсөн хэргээр шалгагдсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кристиано Роналдогийн төрсөн өдрийн баяр Италид болжээ
Кристиано Роналдогийн төрсөн өдрийн баяр Италид болжээ. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн дэлхийн супер одын нэг Кристиано Роналдо өнгөрсөн баасан гарагт 36 насныхаа төрсөн өдрийг Италийн Туринд тэмдэглэжээ.

Ингэхдээ зөвхөн найз бүсгүй Жеоржина Родригуэзийн хамт цасны мотоцикл хүлэглэн өнгөрүүлсэн байна.

Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр найз бүсгүйнхээ 27 насны төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд хөл хорионы дэглэмийг зөрчсөн хэргээр шалгагдсан юм.

Тэгвэл энэ удаа олны хөлөөс зайдуу даруухан тэмдэглэсэн нь энэ аж.

Хуваалцах