Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Крымд онц байдал зарлалаа

ОХУ Украинаас цахилгаан эрчим хүч дамжуулдаг өндөр хүчдэлийн шон унасантай холбогдуулан Крымд онц байдал зарлажээ. Өнгөрсөн баасан гарагт Крымын хойд нутагт

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Крымд онц байдал зарлалаа
Крымд онц байдал зарлалаа. Зураг: МҮОНРТ

ОХУ Украинаас цахилгаан эрчим хүч дамжуулдаг өндөр хүчдэлийн шон унасантай холбогдуулан Крымд онц байдал зарлажээ. Өнгөрсөн баасан гарагт Крымын хойд нутагт Украинаас эрчим хүч дамжуулдаг өндөр хүчдэлийн шон унасны улмаас тус бүс нутагт эрчим хүч тасарчээ.

Крым нь Украинаас эрчим хүчнийхээ дийлэнх хувийг авдаг юм. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээгээр Крымд 2 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй болсон байна. ОХУ-ын эрчим хүчний яамны мэдээгээр Крымын эрчим хүч нэн шаардлагатай газруудад түр хугацаагаар цахилгаан түгээж, Крымын нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

Крымд өндөр хүчдэлийн шон унасан нь ямар учир шалтгаантай талаар Оросын эрчим хүчний яамнаас албан ёсны мэдээлэл өгөөгүй ч Крымын хойд нутагт Украины үндсэрхэг үзэлтнүүд өндөр хүчдэлийн шонгуудыг санаатайгаар унагаасан гэж Оросын зарим хэвлэл мэдээлж байна.

Хуваалцах