Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Куба Францын бизнесийн салбарынхантай илүү ойр хамтрах сонирхолтой байна

Францын гадаад худалдаа, аялал жуулчлалын сайд Матиас Фекл Куба улстай худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр байФранцын гадаад худалдаа, аялал жуулчлалын сайд Матиас Фекл

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Куба Францын бизнесийн салбарынхантай илүү ойр хамтрах сонирхолтой байна
Куба Францын бизнесийн салбарынхантай илүү ойр хамтрах сонирхолтой байна. Зураг: МҮОНРТ

Францын гадаад худалдаа, аялал жуулчлалын сайд Матиас Фекл Куба улстай худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр байгуулах боломжийн талаар өчигдөр Хавана хотноо хэлэлцсэн байна. Матиас Фекл Кубын Мариэль боомтыг хөгжүүлэх төслийг Францын компаниудад өгсөн гэдгийг тэмдэглээд цаашид Франц улс Кубад том төслүүд дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Францын хөгжлийн агентлаг 2016 он дуусахаас өмнө эхлүүлэх мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний төслийн санхүүжилтийн төслүүдийг хянаж ажиллана гэдгийг тэрээр мөн мэдэгдсэн байна. Одоогоор Кубын засгийн газар Хаванагийн Хосе Мартигийн Олон улсын нисэх онгоцны буудлыг сэргээн засварлах төслийг хянан, гүйцэтгэх эрхийг Францын нисэх онгоцны буудлын бүтээн босголт хийдэг компанид өгсөн юм.

Хаванагийн нисэх онгоцны гол буудлыг сэргээн засварлах нь арлын энэ улсын аялал жуулчлалын бизнесийн өсөлтийг хадгалахад чухал ач холбогдолтой гэж эдийн засагчид харж байгаа юм.

Хуваалцах