Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Куба, Иран АНУ-ын хоригийн эсрэг нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотлов

Ираны гадаад харилцааны сайд Жавад Зариф Куба улсад айлчилжээ. Энэхүү айлчлалын үеэр Куба, Иран хоёр улс АНУ-ын хориг арга хэмжээний эсрэг нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотолсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Куба, Иран АНУ-ын хоригийн эсрэг нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотлов
Куба, Иран АНУ-ын хоригийн эсрэг нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотлов. Зураг: МҮОНРТ

Ираны гадаад харилцааны сайд ЖавадЗарифКуба улсад айлчилжээ. Энэхүү айлчлалын үеэр Куба, Иран хоёр улс АНУ-ын хориг арга хэмжээний эсрэг нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотолсон байна.

Куба, Ираны хувьд АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрампын засаглалын үед хатуу хориг арга хэмжээнд байгаа учраас Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч ялвал харилцаанд арай нааштай уур амьсгал гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Трамп ерөнхийлөгч 2018 онд Ираны цөмийн гэрээнээс гарч байгаагаа зарлан Тегераны газрын тосны экспортыг хязгаарлахын тулд хоригоо сэргээн тогтоосон юм. Кубын хувьд АНУ 1962 оноос хойш хориг арга хэмжээ авч, уг хоригоо хэрэгжүүлэхийн тулд 130 гаруй арга хэмжээг зарлаж байсан байна.

Кубын одоогийн засгийн газар нийгэм, эдийн засгийн хөгжлөө дэмжихийн тулд цөмийн эрчим хүч, цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглахыг дэмжих болно, Ираны цөмийн гэрээнээс Америк нэг талыг барьж гарсан явдлыг зэмлэн буруутгах болно гэж гадаад харилцааны сайд нь мэдэгдсэн байна.

Хуваалцах