Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадог хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадог хүлээн авч уулзав
Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадог хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон олон талт хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар ярилцав.

Мөн хоёр тал Монгол, Куба улсууд олон жилийн найрсаг сайн харилцаатай явж ирснийг сайшаан тэмдэглэж, 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар санал солилцов. Түүнчлэн манай тал ГХЯ-д хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Хуваалцах