Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Куба улсад “Cultural diplomacy” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр БНКУ-д суугаа зарим орны Элчин сайд нарыг урьж, Цагаан сарын уламжлалт ёс заншлыг цахимаар сурталчлах

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Куба улсад  “Cultural diplomacy” арга хэмжээ зохион байгуулагдлаа
Куба улсад “Cultural diplomacy” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр БНКУ-д суугаа зарим орны Элчин сайд нарыг урьж, Цагаан сарын уламжлалт ёс заншлыг цахимаар сурталчлах “cultural diplomacy” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав.

Арга хэмжээнд Болгар, Чили, Чех, Камбож, Лаос, Индонез, Ямайка зэрэг улсын Элчин сайд нар оролцсон бөгөөд ЭСЯ-ны хамт олон монгол ахуй соёл, ёс заншлын талаар танилцуулахын зэрэгцээ үндэсний идээ цагаалга, зоогоор хүндэт зочдоо дайлав.

Мөн Кубын алдарт “Партагас” навчин тамхи үйлдвэрлэгч, бизнесмен Рене Валдес болон хамгийн урт навчин тамхи ороосноор Геннессийн рекордыг эвдсэн ноён Хосе Кастелар нар зочдод навчин тамхины түүх болон бусад сонирхолтой мэдээлэл өгөв. Хэвлэл мэдээллийн түнш байгууллагаар “Пренса Латина” ажиллав.

Хуваалцах