Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Куба улсад шинэ Үндсэн хууль батлах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга боллоо

Куба улсад шинэ Үндсэн хууль батлах эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт боллоо. Арал даяар санал хураах хэсгүүд орон нутгийн цагаар 18 цагт үүд хаалгаа барьжээ. Одоо орон нутгийн сонгуулийн хорооны ажилтнууд санал хураалтын тооллого явуулж, үр дүнг сонгуулийн төв хороо руу явуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Куба улсад шинэ Үндсэн хууль батлах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга боллоо
Куба улсад шинэ Үндсэн хууль батлах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга боллоо. Зураг: МҮОНРТ

Куба улсад шинэ Үндсэн хууль батлах эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт боллоо. Арал даяар санал хураах хэсгүүд орон нутгийн цагаар 18 цагт үүд хаалгаа барьжээ. Одоо орон нутгийн сонгуулийн хорооны ажилтнууд санал хураалтын тооллого явуулж, үр дүнг сонгуулийн төв хороо руу явуулж байна.

Өчигдөр Кубын 15 мужид нийтдээ 25 мянга гаруй санал хураах байр сонгогчдод үүд хаалгаа нээж, эдгээрт 225 мянга гаруй хүн ажилласан гэх мэдээ ирж байна. Куба улсын хүн ам 11,5 сая, эдгээрийн 8 сая гаруй нь санал өгөх эрхтэй иргэд юм. Сонгогчид ердөө “Та шинэ Үндсэн хуулийг батлах уу” гэсэн нэг л асуултад хариулах ёстой. Санал асуулгад оролцсон иргэдийн 50+1 хувь нь “тийм” гэсэн хариу өгвөл санал асуулгад тусгагдсан зүйл шууд хүчин төгөлдөр үйлчилнэ. Шинэ Үндсэн хуулинд зарим нэг нэмэлт өөрчлөлтүүд тусгагдсан байгаа, тухайлбал хувийн өмчийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, коммунизмын бүтээн байгуулалтаас татгалзах, ерөнхийлөгч болон ерөнхий сайдын албан тушаал бий болгох, төрийн дээд албан тушаалд нэг удаа улиран сонгогдох гэсэн өөрчлөлтүүд орж байна. Ингэхдээ шинэ Үндсэн хуулинд төр улс социалист хэв маягаа хадгална, Коммунист нам улс орны удирдан зохион байгуулах үүргээ хадгална гэсэн заалтууд өөрчлөгдөхгүй хэвээр үлдэхнээ.

Хуваалцах