Кубан Казахын найрал дууны эрдмийн бүжгийн баг болон “Алан” чуулга Улаанбаатарт тоглоно
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Улсын Кубан Казахын найрал дууны эрдмийн бүжгийн баг, Улсын бүжгийн эрдмийн «Алан» чуулга Улаанбаатар хотноо тоглох гэж байна.
Мэдээллийн алба

2021 оны 11 дүгээр сарын 4, 5-нд Улсын Кубан Казахын найрал дууны эрдмийн бүжгийн баг, «Алан» чуулга Улаанбаатар хотод тоглолтоо хийх бөгөөд уг тоглолт Монгол Улсын Соёлын яам, Оросын Холбооны Улсын Соёлын яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдана. Түүнчлэн тоглолтыг ОХУ-ын Соёлын яамны харьяа Холбооны улсын соёлын байгууллага «Росконцерт» аялан тоглолт, концертын төв зохион байгуулах юм байна.