Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кубийн агаарын тээврийн компани олон улсын нислэгүүдээ зогсоожээ

Кубийн агаарын тээврийн Кубана де авиашн компани олон улсын нислэгүүдээ зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна. Тодруулбал Америкийн хориг арга хэмжээний нөлөөгөөр лизингийн компаниуд нь гэрээгээ цуцалснаас болж Мексик Венесуэл болон бусад улсууд руу хийж байсан нислэгээ зогсоож байгаа юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кубийн агаарын тээврийн компани олон улсын нислэгүүдээ зогсоожээ
Кубийн агаарын тээврийн компани олон улсын нислэгүүдээ зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Кубийн агаарын тээврийн Кубана де авиашн компани олон улсын нислэгүүдээ зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна. Тодруулбал Америкийн хориг арга хэмжээний нөлөөгөөр лизингийн компаниуд нь гэрээгээ цуцалснаас болж Мексик Венесуэл болон бусад улсууд руу хийж байсан нислэгээ зогсоож байгаа юм байна.

АНУ-ын зүгээс өнгөрсөн 18-ны өдөр зарласан н эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ эрх чөлөөний энэ арлын иргэний агаарын тээврийн салбарт ийнхүү сөргөөр нөлөөлж байна. Кубийн агаарын тээврийн компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр удахгүй дотоодын нислэгт нь ч өөрчлөлт орох юм байна. Кубана де авиашн компанийн Санто Доминго, Мехико, Каракас, Порт о Пренс, Фор де Франс, Пуэнт а Питррүү нисэх тасалбар авсан зорчигчдын мөнгийг буцааж олгохоо амлажээ.

АНУ-ын хоригийн дагуу Кубийн экспортлох бараа бүтээгдэхүүний жагсаалыг шинэчилсэн. Түүнчлэн тус улсад нисэхийн техник лизингдэхийг хориглосон учир 3-дагч орнууд гэрээгээ ийнхүү цуцалж байгаа юм.

Хуваалцах