Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кубын шинэ үндсэн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ

Куб улсад шинэ үндсэн хууль нь хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. Тус улсын шинэчилсэн үндсэн хуулийн бүрэн эхийг албан ёсны бүхий л төрлийн сонинд 4-р сарын 10-нд нийтлэн тараажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кубын шинэ үндсэн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ
Кубын шинэ үндсэн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Куб улсад шинэ үндсэн хууль нь хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. Тус улсын шинэчилсэн үндсэн хуулийн бүрэн эхийг албан ёсны бүхий л төрлийн сонинд 4-р сарын 10-нд нийтлэн тараажээ.

2-р сарын 24-нд Куб улсад шинэ үндсэн хуулийг дэмжих эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсан байдаг. Үүнд санал өгөх эрхтэй нийт хүн амын 73,3 хувь буюу 6,81 сая гаруй Куб иргэн дэмжсэн гэсэн саналаа өгсөн юм. Кубын үндэсний сонгуулийн хорооноос өгсөн мэдээллээр бол, санал асуулгад оролцогчдын 84,4 хувь нь иргэний эрх үүргээ биелүүлж улсынхаа хуулийг өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжин саналаа өгсөн байна. Шинэ үндсэн хуулийн заалтад орсон гол өөрчлөлтүүдийн дунд хувийн өмчийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, коммунизмыг барьж байгуулахаас татгалзах, ерөнхийлөгч болон ерөнхий сайдын албан тушаалыг бий болгох, төрийн өндөр дээд албан тушаалын хязгаарыг 5 жилийн хугацаатай 2 удаа олгох зэрэг бусад зүйл заалт орсон байна.

Үүний зэрэгцээ төрийн үндсэн социалист шинж чанар, Коммунист намын нийгмийн үндсэн үүрэгт шинэ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулаагүй хэвээр үлдээсэн байна.

Хуваалцах