Кубын төрийн тэргүүнээр Мигель Диас Канелийг албан ёсоор нэр дэвшүүллээ
Кубын төрийн тэргүүний албанд төрийн зөвлөлийн орлогч дарга Мигель Диас Канелийн нэрийг албан ёсоор нэр дэвшүүлээд байна. Одоо Кубын парламент буюу Үндэсний ассамблейд түүнийг төрийн тэргүүнээр сонгохыг санал хураалтаар батлах үлдэж байна.
Мэдээллийн алба

Кубын төрийн тэргүүний албанд төрийн зөвлөлийн орлогч дарга МигельДиасКанелийн нэрийг албан ёсоор нэр дэвшүүлээд байна. Одоо Кубын парламент буюу Үндэсний ассамблейд түүнийг төрийн тэргүүнээр сонгохыг санал хураалтаар батлах үлдэж байна.
Гэхдээ нэр дэвшихийг нь 100 хувь дэмжсэн, өөр нэр дэвшигч байхгүй учир МигельДиасКанель Төрийн зөвлөлийн тэргүүн болох нь эргэлзээгүй гэдгийг хэвлэлүүд тэмдэглэж байна.ДиасКанелийгКубын хувьсгалчдын шинэ үеийн төлөөлөл гэж нэрлэдэг. Одоо 57 настай ДиасКанель нь Кубын хувьсгалын удирдагч ФидельКастро төрийн эрхэнд гарсны дараа төрсөн. ДиасКанель нь инженерийн боловсролтой. Залуудаа рок хөгжим сонсдог, үсээ урт ургуулж либерал үзэлтэн шиг байсан ч намын нөхөд нь түүнийг жинхэнэ Марксист гэж үнэлдэг байна.
ДиасКанелийгРауль Кастрогийн баруун гар гэдэг. 2009-2013 оны хооронд Дээд боловсролын сайдаар ажиллаж байсан. 2013 оноос Төрийн зөвлөлийн тэргүүний орлогчийн албыг хашиж байгаа юм. Гэхдээ анх 1986 онд Залуу Коммунистуудын холбооноос улс төрд орсонд тооцогддог. Тэрээр империализм, Кубын тэрс үзэлтнүүдтэй тэмцэхийг уриалагч нэгэн.


















