Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кубын үндэсний ассамблейн сонгууль болж байна

Кубад үндэсний ассамблей буюу нэг танхимт парламентын сонгуулийн санал хураалт болж байна. Шинээр сонгогдох парламентын гишүүд ирэх 4-р сард тус улсын одоогийн төрийн тэргүүн Рауль Кастрогийн залгамжлагчийг сонгох ёстой юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кубын үндэсний ассамблейн сонгууль болж байна
Кубын үндэсний ассамблейн сонгууль болж байна. Зураг: МҮОНРТ

Кубад үндэсний ассамблей буюу нэг танхимт парламентын сонгуулийн санал хураалт болж байна. Шинээр сонгогдох парламентын гишүүд ирэх 4-р сард тус улсын одоогийн төрийн тэргүүн Рауль Кастрогийн залгамжлагчийг сонгох ёстой юм.

Рауль Кастро нь 2008 оноос Кубын төрийн зөвлөл, сайд нарын зөвлөлийн даргын албыг хашиж байгаа юм. Түүний халааг авах магадлалтай хүнээр Кубын төрийн зөвлөл, сайд нарын зөвлөлийн 1-р орлогч өдгөө 57 настай Мигель Диас Канелийг нэрлэж байгаа юм. Өнөөдөр болох сонгуулийн тухайд Кубын сонгогчид Үндэсний ассамблейн 605 гишүүнийг сонгох ёстой Түүнчлэн орон нутгийн парламентын 1200 гишүүнийг сонгох юм. Кубын Үндсэн хуулийн дагуу Үндэсний парламент, 15 мужийн хууль тогтоох байгууллагын гишүүдийг 5 жилд нэг удаа сонгодог юм. Сонгуулийн хэсэг хороод орон нутгийн цагаар өглөө 7-оос 18 цагийн хороонд сонгогчдын саналыг авна.

Кубд 16 нас хүрвэл сонгуульд оролцох эрхтэй болдог. Заавал саналаа өгөх ёстой гэж хуульчлаагүй байдаг ч Кубд сонгогчдын идэвх өндөр байдаг байна. Парламентад нэр дэвшигчдийн хувьд Коммунист намтай холбоотой олон нийтийн үндсэн байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрддэг тусгай комисс сонгодог байна. Нэр дэвшигчид нь бусад улс орнуудынх шиг сонгуулийн өмнөх сурталчилгаа хийдэггүй.

Зөвхөн товч намтар, зургаа хэвлүүлснээр л сурталчилгаа нь хязгаарлагддаг байна. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтад 8 сая сонгогч оролцоно гэсэн урьдчилсан таамаг байгаа юм байна. Шинээр сонгогдсон парламентын анхны чуулган ирэх 4-р сарын 19-нд болох юм байна.

Хуваалцах