Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Күм Үн Мён: Продюсер гэж тухайн зүйлийг ажиглах, дүгнэх, мэдрэх чадвартай хүн

БНСУ-ын Засгийн газраас олон жилийн туршлагатай мэргэжилтэнийг хөгжиж байгаа орнуудад зөвлөхөөр ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOICA) , БНСУ-ын Мэдээлэл харилцааны салбарын хөгжлийн хүрээлэн (NIPA) гэсэн хоёр байгууллага б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Күм Үн Мён: Продюсер гэж тухайн зүйлийг ажиглах, дүгнэх, мэдрэх чадвартай хүн
Күм Үн Мён: Продюсер гэж тухайн зүйлийг ажиглах, дүгнэх, мэдрэх чадвартай хүн. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Засгийн газраас олон жилийн туршлагатай мэргэжилтэнийг хөгжиж байгаа орнуудад зөвлөхөөр ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOICA) , БНСУ-ын Мэдээлэл харилцааны салбарын хөгжлийн хүрээлэн (NIPA) гэсэн хоёр байгууллага байдаг. Энэ хөтөлбөрт МҮОНРТ-ээс Дууны инженер болон дууны найруулгын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, мөн зөвлөх продюсер урьж ажиллуулах хүсэлт гаргасны дагуу БНСУ –ын иргэн мэргэжилтэн (Kuyngyul Noh) Ну Гён Юүл 2013 оны 10 дугаар сараас, 2014 оны 7 дугаар сарын 16 наас ОНТ-ийн Нэвтрүүлэг төлөвлөлтийн албанд ажиллах продюсер Кeum Ung-Myoung нар МҮОНРТ-д ажиллаж байна.
Ну Гён Юүл мэргэжилтэнтэй ярилцсанаа толилуулъя.

Ну Гён Юүл: Телевизийн явуулын станцыг дижитал болгох төсөл хийж баг бүрдүүлж ажиллана

- Та МҮОНРТ-д жилийн хугацаатай ажиллалаа. Энэ хугацаанд хийсэн ажлаасаа дурдвал?
- Би ОНР-ийн Техникийн хэлтэс, ОНТ-ийн дуу чимэглэлийн алба, ИТА –ны инженрүүдэд тус бүр 7 хоног бүрийн Даваа, Мягмар гаригуудад “Дууны стандарт, анолог болон тоон систем, сүлжээ, архивын чиглэлээр сургалт” явууллаа. Мөн ОНР-ийн Техникийн хэлтсийн дууны инженер, засварын инженер, сүлжээний инженер зэрэг 6 хүний бүрэлдэхүүнтэй “Studio design group” буюу төсөл судалгааг багаар хийх талаарх зөвлөгөө чиглэл өгч ажилласан. Эхний группын “ VISIBLE RADIO” төсөл 3 сар үргэлжилсэн. Төслийн тайлангаа Техникийн хэлтсийн инженерүүд болон ОНР-ийн удирдлагуудад танилцуулсан. Төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа. МҮОНРТ техникийн хувьд аналогоос дижитал руу шилжиж байгаа үед таарлаа. 2 дахь группын ажил “MASTER CONTROL ROOM” буюу ОНР-ийн Төв аппаратын өрөөг шинэчлэх ажлын бэлтгэл судалгааг хийсэн. Радиогийн архивыг тоон системд шилжүүлэх ажлын эхлэл тавигдсан.

- Одоо цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?
- Телевизийн техникийг анологоос дижитал руу шилжихэд мөн зөвлөхөөр ажиллахыг хүсэж байна. Анологоос дижитал руу шилжихэд их бэлтгэл ажил, цаг хугацаа хөрөнгө мөнгө шаарддаг. Дижитал системийн талаар инженер техникийн ажилчдад сургаж, зөвлөж хамтран ажиллана. Эхний ээлжинд телевизийн явуулын станцыг дижитал болгох төсөл хийгээд баг бүрдүүлж ажиллана. Мөн “Харагддаг радио” гэсэн төсөл байгаа. Түүнийгээ хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Шинэ радио үүсгэх төсөл амжилттай хэрэгжвэл Солонгосын Засгийн газраас дэмжлэг авч байгуулах зорилготой байна. Багаараа ажиллаж байгаа болохоор бусад хүмүүс өөр бодолтой байж болох юм.

- Таны ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Күм Үн Мён зөвлөх продюсертэй хийх ажлын талаар цөөн хором ярилцлаа.

Күм Үн Мён: Продюсер гэж тухайн зүйлийг ажиглах, дүгнэх, мэдрэх чадвартай хүн

- Та манай уншигчдад өөрийнхөө туршлагаас товчхон танилцуулбал?
- Би анх ажлын гараагаа КBS телевизээс эхэлж, SBS, TBS телевизүүдэд олон ангит кино, соёлын нэвтрүүлгүүд, мэдээний найруулагчаар ажиллаж байсан. Хамгийн сэтгэлд ойрхон байгаа бүтээл
бол хоёр Солонгосын дайны талаар 10 ангит баримтат кино хийж байсан маань юм. Энэхүү киноны бэлтгэл ажилд нь гурван жил бэлдсэн. 1990 онд энэ баримтат киногоор “Гран-При” шагнал авч байсан. Шагнал авсанаасаа хойш продюсерээр ажиллахаар болж, яг продюсер болоод 9 жил болж байна. Энэ хугацаанд бүх төрлийн нэвтрүүлэгт продюсер хийж үзлээ. Тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлыг харуулсан телевизийн нэвтрүүлгүүд дээр ажиллаж ирсэн. Сүүлийн 5 жилд Урлагийн их сургуульд багшилж байгаад, амраад МҮОНРТ-д ажиллахаар ирлээ.

- Монгол оронд буугаад анхны сэтгэгдэл ямар байна?
- Чингис хааны эх оронд очихыг маш их хүсэж байсан. Хүссэнээрээ Монгол улсад ирсэндээ баяртай байна. Тэр тусмаа улсын том телевиз МҮОНРТ-д хамтран ажиллах болсондоо баяртай байна.

- МҮОНТ-д ямар ажил хийх зорилготой байна?
- Монголын өв соёл, түүхийг судалж суралцаж өөртөө шинэ оновчтой санаа төрүүлж ажиллана. Монголд байх хугацаандаа МNB-гийн уран бүтээлчидтэй хамтарч сайн ажилламаар байна. Өөрийн мэдэх чадах бүх зүйлээрээ хамтарч ажиллана гэж бодож байна. Хэл гэдэг бол тухайн улсын оршин тогтнох үндэс гэж Германы нэг эрдэмтэн хэлсэн байдаг. Би энэ үгийг өөртөө байнга тунгааж явдаг. МҮОНРТ –ээр гарч буй бүтээлүүдээрээ өөрийн хэл соёлоо үргэлж түгээн дэлгэрүүлж, хойч үедээ хэл, соёлоо өвлүүлэх, хамгаалах ач холбогдолтой байдаг. Иймээс энэ үгийг санаж идэвхитэй сайн ажиллана. МҮОНРТ-ийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтан албан хаагчдын өмнө маш их хариуцлага хүлээсэн ажлыг авлаа. Хамтарч хичээж ажиллана. Мэдээж телевиз бүх төрлийн нэвтрүүлгүүд хийж байгаа. Эхний ээлжинд ток шоу болон баримтат кинонд найруулагчид хэрхэн ажиллаж байна, түүнийг хараад өөрийн шинэ санаагаа тусгаж хамтарч ажиллана.

- Продюсер хүн гэж таныхаар ямар хүн бэ?
- Товчхондоо тухайн нийгэм соёлын болон уг зүйлийг ажиглаад, анализ, дүгнэлт хийгээд өөрийн шинэ санааг олж гаргаж илэрхийлдэг хүн. Продюсер гэж тухайн зүйлийг ажиглах, дүгнэх, мэдрэх чадвартай хүн.

- Таны ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах