Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Куркумин тархины үйл ажиллагаанд ач тустай

Америкийн сэтгэц судлалын сэтгүүлд турмерик амтлагчид агуулагддаг куркумин гэдэг бодис нь тархины үйл ажиллагаанд ач тустай гэж бичжээ. Нийтлэлд бичсэнээр 18 сарын турш хийсэн судалгааны үр дүнд куркуминыг өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэх нь хүний анхаарал төвлөрүүлэх чадвар болон ой тогтоолтод нэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Куркумин тархины үйл ажиллагаанд ач тустай
Куркумин тархины үйл ажиллагаанд ач тустай. Зураг: МҮОНРТ

Америкийн сэтгэц судлалын сэтгүүлд турмерик амтлагчид агуулагддаг куркумин гэдэг бодис нь тархины үйл ажиллагаанд ач тустай гэж бичжээ. Нийтлэлд бичсэнээр 18 сарын турш хийсэн судалгааны үр дүнд куркуминыг өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэх нь хүний анхаарал төвлөрүүлэх чадвар болон ой тогтоолтод нэн тустай гэж гарчээ. Карри амтлагчид тод шар өнгө оруулдаг куркумин нь мөн хүний биеийн үрэвсэл дарах үйлчилгээтэй юм байна.

Энэхүү сайн талыг судлаачид 51-ээс 84- насны 40 хүн дээр хийсэн судалгаагаар илрүүлжээ. Хэдийгээр судалгаанд оролцсон хүмүүс дементия буюу зөнөх өвчингүй ч, ихэнх нь ой тогтоолт муудсан юм амархан мартдаг болсон гэх зовиуруудтай байсан хэмээн Лос Анжелесын Калифорнийн их сургуулийн судлаачид мэдээлжээ.

Судалгаанд оролцогчдод өдөрт хоёр удаа 90 миллиграмм тунтай куркумин өгдөг байсан байна. Мөн судлаачид хүмүүсийг сонсголын болон харааны ой тогтоолтын дасгал сонжоо хийлгэдэг байжээ. Куркумин хэрэглэдэг хүмүүсийн ой тогтоолт анхаарлаа төвлөрүүлэх чадвар 25 нэмэгдэж, зан аашинд нь бас эерэг өөрчлөлтүүд гарсан хэмээн Калифорний их сургуулийн судлаачид дүгнэжээ.

Судалгааны багийнхан куркуминыг удаан хугацаанд олон жилийн турш хэрэглэх нь хүний ойлгох , сэтгэн бодох чадвар илүү мэдэгдэхүйц өөрчлөлт үзүүлэх боломжтой гэдэг таамаг дэвшүүлжээ. Судалгааны баг үргэлжлүүлэн хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралд куркумины үзүүлэх нөлөөг судлах илүү олон тооны хүмүүсийг хамарсан туршилт судалгаа хийх төлөвтэй байна. Илүү олон тооны хүн дээр туршилт явуулах нь судалгааны үр дүнг бататгахаас гадна, Алзаймерын өвчин болон өндөр настнуудын зөнөх өвчинг эмчлэх шинэ бэлдмэл нээхэд ач тустай юм байна.

Хуваалцах