Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Кувейт улс руу визгүй зорчих боломжтой

Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол Улсын болон Кувейт Улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд зургаан сарын хугацаанд 90 хоног харилцан визгүй зорчих боломжтой юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кувейт улс руу визгүй зорчих боломжтой
Кувейт улс руу визгүй зорчих боломжтой. Зураг: МҮОНРТ

Эль-Кувейт хотноо 2013 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталснаа Кувейтийн тал манайд энэ оны долоодугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэнээр хэлэлцээр нь түүний заалтын дагуу мөн өдрөөс хүчин төгөлдөр боллоо.
Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол Улсын болон Кувейт Улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд зургаан сарын хугацаанд 90 хоног харилцан визгүй зорчих боломжтой юм.

Хуваалцах