Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Квебект халдлага үйлдсэн хэргээр сэжиглэж байгаа этгээдэд 11 зүйл ангиар ял төлөвлөжээ

Канадын мөрдөгчид Квебекийн сүмд халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа этгээдийг 11 зүйл ангиар буруутгаж ял төлөвлөөд байгаа байна. Энэ террорист халдлагыг Канадын иргэн Александра Биссоннетта

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Квебект халдлага  үйлдсэн хэргээр сэжиглэж байгаа этгээдэд  11 зүйл  ангиар  ял төлөвлөжээ
Квебект халдлага үйлдсэн хэргээр сэжиглэж байгаа этгээдэд 11 зүйл ангиар ял төлөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Канадын мөрдөгчид Квебекийн сүмд халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа этгээдийг 11 зүйл ангиар буруутгаж ял төлөвлөөд байгаа байна. Энэ террорист халдлагыг Канадын иргэн Александра Биссоннетта үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа юм. Хоёр дахь сэжигтэн Мохамед Хадир гэгч байсан бөгөөд мөрдөгчид түүнээс мэдүүлэг авсныхаа дараа гэм буруугүй хэмээн үзэн суллажээ. Түүнийг террорист халдлагын гэрч хэмээн тооцож байгаа аж.

Өнгөрсөн ням гарагт Кбебекийн сүмд болсон халдлагын уршгаар амиа алдсан хүний тоо 6, гэмтэж шархадсан хүний тоо 19 болж нэмэгдсэн. Энэ нь мусульман шашинтнуудын эсрэг гарсан анхны халдлагад тооцогдож байгаа. Канадын аюулгүй байдлын сайд Ральф Гудэйла тус улсын террорист аюулын түвшинг өмнөх дунд түвшнээс нь өөрчлөхгүйгээ мэдэгдсэн байна. Харин халдлага гарсны дараа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэхдээ террорист халдлага байсан хэмээн тодорхойлж байсан юм.

Өчигдөр орой Канадын Ерөнхий сайд халдлага гарсан сүмд очиж нөхцөл байдалтай нь танилцжээ. Тэрээр мөн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд бүх талын дэмжлэг тусламж үзүүлэхээ амласан байна.

Хуваалцах