Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кымгансан уулан дахь Өмнөд Солонгосын байгууламжийг нураах тушаал өгчээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Кымгансан уулан дахь аялал жуулчлалын бүс дэх Өмнөд Солонгосын байгууламжийг нураах тушаал өгчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кымгансан уулан дахь Өмнөд Солонгосын байгууламжийг нураах тушаал өгчээ
Кымгансан уулан дахь Өмнөд Солонгосын байгууламжийг нураах тушаал өгчээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Кымгансан уулан дахь аялал жуулчлалын бүс дэх Өмнөд Солонгосын байгууламжийг нураах тушаал өгчээ. Энэ тухай Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг өнөө өглөө дамжуулсан юм. Тэгвэл Өмнөд Солонгосын албаныхан Умардын удирдагчийн энэ шийдвэрийг шууд шүүмжлэхээс зайлсхийж сайтар судлах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлээд байна.

Өмнөд Солонгосын нэгдлийн яамны албан ёсны төлөөлөгч өнөө өглөө хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Сөүл ард түмнийхээ өмчийг хамгаалах болно гэдгийг онцлон мэдэгдсэн. Гэхдээ аялал жуулчлалын хамтарсан энэ бүс нутаг дахь байгууламжуудтай холбоотой асуудлаарУмард Солонгосын талтайяриа хэлэлцээхийхэдбэлэн байгааг илэрхийлсэн байна.

Түүнчлэн Өмнөд Солонгос улс олон улсын хориг арга хэмжээнээс болж хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж сэргээж чадахгүй байгаагсануулсан юм. Харин умардСолонгосын удирдагч Кымгансануулан дахь аялал жуулчлалынбүс дэх байгууламжуудыг гамшгийн бүс, эсвэл барилгын талбай дахь хоосон овоохойнуудхэмээн нэрлэжСөүлтэй зөвшилцөн нураах хэрэгтэй хэмээн үүрэг болгожээ.

Хуваалцах