Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайллаа

Япон улсын мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж асан Кёкүтэнхо Н.Цэвэгням Нагоя башёгоор зодог тайлж буйгаа зарлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайллаа
Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайллаа. Зураг: МҮОНРТ

Япон улсын мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж асан Кёкүтэнхо Н.Цэвэгням Нагоя башёгоор зодог тайлж буйгаа зарлалаа. Кёкүтэнхо Н.Цэвэгням энэ сарын башёг гурван даваа, 12 унаатайгаар өндөрлүүлж байна.

Тэрбээр мэргэжлийн сүмод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны арваннэгдүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдаж, улмаар 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлсэн билээ. Ийнхүү тэрбээр хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлсэн бөх юм. Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сүмогийн дэвжээнд тасралтгүй 20 жил барилдсаны дараа ийнхүү зодог тайллаа.

Хуваалцах