Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кюүшюү башёд Монголын 20 сүмоч зургаан зиндаанд зодоглоно

Мөн Кирибияама Б.Лхагвасүрэн маэгаширагийн нэгдүгээрт, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зургадугаарт, Хошорюү С.Бямбасүрэн болон Ичиножо А.Ичинноров нар маэгаширагийн 13-т, Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн 16-т тус тус эрэмбэлэгджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кюүшюү башёд Монголын 20 сүмоч зургаан зиндаанд зодоглоно
Кюүшюү башёд Монголын 20 сүмоч зургаан зиндаанд зодоглоно. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн ирэх Кюүшюү башёгийн банцүкэг өчигдөр олон нийтэд танилцуулжээ.

Энэ удаагийн башёгийн дээд зиндааг Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар тэргүүлж байгаа бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби цолтойгоор анх удаа барилдах гэж байна.

Мөн Кирибияама Б.Лхагвасүрэн маэгаширагийн нэгдүгээрт, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зургадугаарт, Хошорюү С.Бямбасүрэн болон Ичиножо А.Ичинноров нар маэгаширагийн 13-т, Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн 16-т тус тус эрэмбэлэгджээ.

Хоёрдугаар жүрёо зиндаанд Азүмарюү Тодбилэг жүрёогийн долдугаарт, Кёокүшүхо Эрдэнэбаатар жүрёогийн аравдугаарт, Миторюү С.Төрболд жүрёогийн арваннэгдүгээрт тус тус жагссан байна.

Гуравдугаар макүшита зиндаанд Дайшохо Ч.Шижирбаяр макүшитагийн нэгдүгээрт, Сакигакэ Г.Баттүшиг макүшитагийн долдугаарт, Тамашохо Э.Энхманлай макүшитагийн аравдугаарт, Хокүтэнкай Г.Сүхбат макүшитагийн 15-т Ёошояама Б.Анхбаяр макүшитагийн 45-т тус тус бичигджээ.

Ирэх арваннэгдүгээр сарын 8-нд эхлэх Кюүшюү башёд Монголын 20 сүмоч зургаан зиндаанд зодоглоно.

Хуваалцах