Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Л.Болормаа агсаны дуусгаагүй орхисон номыг хэвлүүлжээ

Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн сэтгүүлч Л.Болормаа өөрийн гурав дахь номоо дуусгаж амжаагүй бурхны орныг зорьсон

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Болормаа агсаны дуусгаагүй орхисон номыг хэвлүүлжээ
Л.Болормаа агсаны дуусгаагүй орхисон номыг хэвлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн сэтгүүлч Л.Болормаа өөрийн гурав дахь номоо дуусгаж амжаагүй бурхны орныг зорьсон. Тэгвэл түүний журмын нөхөд нь дуусгаагүй орхисон “Чимээгүй лугших бүтээлч судас” номыг нь хэвлүүллээ.

Хурц, шүүмжлэлтэй дайчин сурвалжлага, нийтлэлүүдээрээ сэтгүүл зүйн салбарт тод мөрөө үлдээсэн сэтгүүлч Л.Болормаа агсны энэ ном нь сүүлийн 25 жил монголын улс төр, бизнесийн салбар ямар цаг хугацааг туулж, өнөөдөртэй хүрснийг харуулжээ.Тэрээр энэ номоо бичихдээ бүтэн жилийнхээ хөдөлмөрөө зарцуулсан байна.

Сэтгүүлчийн өгүүлбэр бүхэн баримт байх ёстой. Үүнийгээ тэрээр сэтгүүлзүйн салбарынхандаа бүтээл болгон үлдээсэн. Өмнө нь тэрээр "Даашинзтай сурвалжлага", "Завгүй" номыг эрхлэн гаргаж байсан юм.

Хуваалцах