Л.Дандар баатрын тухай кино "The Warlord” нэрээр гадны үзэгчдэд хүрнэ
"The Warlord” буюу "Дайны тэнгэр" нэртэйгээр АНУ болон Канад улсад ирэх сарын дундуур худалдаанд гарахад бэлэн болжээ
Мэдээллийн алба

"Бууны сумыг буцааж болдоггүй" монголын уран сайхны кино "The Warlord” буюу "Дайны тэнгэр" нэртэйгээр АНУ болон Канад улсад ирэх сарын дундуур худалдаанд гарахад бэлэн болжээ. Уг кино нь англи хэл дээр бүрэн дуу оруулгатай гарах бөгөөд удахгүй герман хэл дээрх дуу оруулалт бэлэн болох аж.
Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандар агсны түүхэн гавьяаг өгүүлсэн "Бууны сумыг буцааж болдоггүй" уран сайхны киноны зохиолыг Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Б.Догмид бичиж, соёлын тэргүүний ажилтан, найруулагч П.Дэлгэрбаяр, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Солонго нар найруулж, Дандар баатрын дүрийг залуу жүжигчин Ж.Алтаншагай бүтээсэн.


















