Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Л.Элдэв-Очирыг аймгийн намын хороооны даргаар сонгожээ

Тэд өчигдөр аймгийн намын хорооныхоо хурлыг зарлан хийлгэж, нийт гишүүдийн олонхийн саналаар Баянхонгор аймгийн МАН-ын даргаар Л.Элдэв-Очирыг сонгожээ. Үүгээрээ Л.Элдэв-Очир монголын улс төрд эргэн ирлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Элдэв-Очирыг аймгийн намын хороооны даргаар сонгожээ
Л.Элдэв-Очирыг аймгийн намын хороооны даргаар сонгожээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2012 оны сонгуулиар МАН-аас УИХ-ын гишүүн болох магадлалтай улс төрчдийн нэг гэгдэж байсан Л.Элдэв-Очир оны өмнөхөн эх орондоо бүр мөсөн буцаж ирлээ.

Түүнийг Баянхонгор аймгаас УИХ-д нэр дэвших гэж байсныг нь нэг намын нөхөр болох Г.Занданшатар нь Гадаад хэргийн сайдын давуу байдлаа ашиглан Монгол Улсаас Канад Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын зөвлөхөөр томилон явуулсан юм. Л.Элдэв-Очир гадаад томилолтоо шинэ оны өмнөхөн дуусгаж, төрөлх Баянхонгор нутагдаа гэр бүлээрээ төвхнөн суурьшаад байна.

Дотоодын улс төр, бизнесийн амьдралаасаа хэсэгтээ л хөндийрсөн түүнийг Баянхонгор аймгийн МАН-ынхан зүгээр суулгасангүй. Тэд өчигдөр аймгийн намын хорооныхоо хурлыг зарлан хийлгэж, нийт гишүүдийн олонхийн саналаар Баянхонгор аймгийн МАН-ын даргаар Л.Элдэв-Очирыг сонгожээ. Үүгээрээ Л.Элдэв-Очир монголын улс төрд эргэн ирлээ.

Тэрээр улс төрөөс өмнө “MCS” группын захирлын зөвлөлд үндэсний компаниудыг удирдан ажиллаж байсан бөгөөд өдгөө дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм байна.

Түлхүүр үг:Л.Элдэв-Очир
Хуваалцах