Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Л.Энэбишийн хөшөөг шилжүүлэн байршуулна

Тус уулзварыг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр ахуйн үйлчилгээний одоо байгаа тойрог замыг өөрчлөн дөрвөн замын уулзвар болгож аль аль тал руугаа шууд гарах боломжтой болох юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Энэбишийн хөшөөг шилжүүлэн байршуулна
Л.Энэбишийн хөшөөг шилжүүлэн байршуулна. Зураг: МҮОНРТ

Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зарим хөшөөг шилжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон. Тодруулбал, БГД 3, 4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчлэхтэй холбоотойгоор Л.Энэбиш агсны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болсон.

Тус уулзварыг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр ахуйн үйлчилгээний одоо байгаа тойрог замыг өөрчлөн дөрвөн замын уулзвар болгож аль аль тал руугаа шууд гарах боломжтой болох юм.

Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун тийш шилжүүлэн суурийг өндөрлөж, харагдах байдлыг илүү сүртэй болгохоор шийдвэрлэсэн.


Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 метр урт, нэг чиглэлдээ гурван эгнээ нийт зургаан эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ гурван эгнээтэй 0.74 км гүүртэй болох юм. Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийднэ. Л.Энэбиш агсан болон залуу жанжин Ж.Лхагвасүрэн нарын ар гэрийнхэнтэй хотын ерөнхий менежер уулзан, бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор хөшөөг шилжүүлэх, хаана, хэрхэн буцаан байршуулах талаар санал солилцож зөвшилцсөн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах