Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар тойрогтоо 10 хоног ажиллана

УИХ-ын 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг УИХ-д Л.Эрдэнэчимэг, Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар нарын 3 төлөөлөлтэй.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар тойрогтоо 10 хоног ажиллана
Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар тойрогтоо 10 хоног ажиллана. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг УИХ-д Л.Эрдэнэчимэг, Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар нарын 3 төлөөлөлтэй. 9 дүгээр сарын 4-нөөс гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар дүүргийнхээ иргэдтэй уулзалт хийж эхэллээ. 10 хоног үргэлжилж дүүргийнхээ нийт 32 хороогоор тойрох энэхүү уулзалтаар гишүүд өнгөрсөн хугацаанд хийсэн болон одоо хийж байгаа ажлаа танилцуулах, иргэдийнхээ санаа бодлыг сонсож хүсэлт санаачлагыг цаашдын ажилдаа тусгахыг зорилго болгох юм байна. Нөгөө талаас дүүргийн удирдлага, харъяа хэлтсийн дарга нар, албан хаагчид гишүүдийн хамт уулзалтаар яваа нь иргэд аливаа тулгамдсан асуудлаа шийдвэр гаргах түвшинд танилцуулж, газар дээр нь хариу авах боломжтой аж. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Шадар сайдын ажлын ачааллын улмаас энэ удаа тойрогтоо ажиллахаа хэд хоногоор хойшлуулжээ.

Хуваалцах