Л.Эрдэнэчимэг гишүүн хуулийг өөрийн бизнестээ зориулсан уу
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Мэдээллийн алба

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн барьсан юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санал бодлоо хэлсэн. Энэ үеэр гишүүдийн зүгээс хэлсэн зарим нэг санал бодолд Л.Эрдэнэчимэг гишүүн ихээхэн дургүйцэж байгаагаа хэлсэн юм. Тэрээр Ё.Отгонбаяр О.Баасанхүү гишүүдэд хандан "Энэ тамхины хяналтын тухай хууль бол яах аргагүй надтай хамаатай. Зарим гишүүд намайг өөрийнхөө бизнесийг явуулж тамхинаас гаргах наалт зарахын тулд хууль боловсруулсан гээд байна. Энэ хууль бол "Монос" группийн үйл ажиллагаатай ямар ч хамаагүй" гэж тайлбарлалаа.


















