Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Л.Эрдэнэчулуун: Захирамжийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна

"Нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилтэд НМХГ Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллах бөгөөд түр зогсоох шийдвэр гарсан газруудад мэдэгдлийг хүргүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Эрдэнэчулуун: Захирамжийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна
Л.Эрдэнэчулуун: Захирамжийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилтэд НМХГ Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллах бөгөөд түр зогсоох шийдвэр гарсан газруудад мэдэгдлийг хүргүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 945 баар цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, шашны 15 урсгалын 321 сүм хийд, 59 фитнесс клуб, 64 амралтын газрын үйл ажиллагааг 2020-03-30-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон.

Тус шийдвэрийг зөрчсөн аж ахуйн нэгж байгууллага, иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.5.15 дахь заалтаар иргэнийг 1 сая 500, аж ахуй нэгжийг 5 сая төгрөгөөр торгоно. Зөрчлийг давтан гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Зах, худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Худалдаа үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх хэрэгтэй" гэлээ.

Хуваалцах