Л.Гансүхийг батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ
Өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож буй Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр өглөө /08:30/ болж, түүнийг батлан даалтаар гаргахаар шийдвэрлэжээ.
Мэдээллийн алба

Өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож буй Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр өглөө /08:30/ болж, түүнийг батлан даалтаар гаргахаар шийдвэрлэжээ. Энэ талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Өнөө өглөө зөвлөхийг батлан даалтад гаргасан. Бөөр болоод уургийн дутагдалд орсон, артерийн судас өргөсөж зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон гэх шалтгаанаар зөвлөхийг батлан даалтад гаргахыг зөвшөөрлөө. Харин М.Тулга, Э.Төмөрбаатар, н.Мөнгөнтуяа нарыг дахин нэг сар хорих болсон. М.Тулгын хувьд одоогоор “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хоёр хөл нь хөдлөхөө больсон. Өнөө маргаашгүй "Ганц худаг"-ийн хорих анги руу ачих байх” гэв.


















