Л.Гансүхийг дараагийн шүүх хурал хүртэл хорино
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хуралд оролцлоо. Тэрбээр энэ тухайгаа өмнө нь мэдэгдээд байсан юм.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хуралд оролцлоо. Тэрбээр энэ тухайгаа өмнө нь мэдэгдээд байсан юм. Гэвч шүүх хурал гэрч дутуу гэсэн шалтгаанаар энэ сарын 10-ны өдрийг хүртэл хойшиллоо.
Шүүх хуралдаан хойшлогдсоныг зарласны дараа шүүгдэгч Л.Гансүх нарыг цагдан хорихоор авч явсан бөгөөд дараагийн шүүх хурал хүртэл түүнийг суллахгүй юм байна. Шүүх хуралдааны эхэнд Л.Гансүхийн өмгөөлөгчид гэрч дутуу учраас хуралдааныг хойшлуулах санал тавьсан. Түүнчлэн маш олон иргэн энэ шүүх хурлыг нээлттэй хийхийг шаардаж байгаа учраас хурлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй цацах хүсэлтэй гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Дашрамд өгүүлэхэд, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа хууль зөрчиж, их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгагдаж буй Л.Гансүхийн улсад учруулсан хохирлыг анх АТГ-аас 13 тэрбум төгрөг хэмээн тогтоож байсан билээ.


















