Л.Гансүхийн хоригдох хугацааг нэг сараар сунгав
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн цагдан хорих хугацааг сунгах эсэх талаар шүүх хурал өнөөдөр болж, хугацааг нэг сараар сунгажээ. Өнөөдрийн болсон шүүх хурлын дараа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүхээс үйлчлүүлэгчийг маань үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасанд харамсалтай байна. Одоогоор
Мэдээллийн алба

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн цагдан хорих хугацааг сунгах эсэх талаар шүүх хурал өнөөдөр болж, хугацааг нэг сараар сунгажээ. Өнөөдрийн болсон шүүх хурлын дараа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүхээс үйлчлүүлэгчийг маань үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасанд харамсалтай байна. Одоогоор Л.Гансүх гуай өлсгөлөн зарлах эсэх нь хараахан тодорхойгүй” гэсэн юм.
Л.Гансүхийг өнгөрсөн долоодугаар сарын 29-нд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-аас хорьж, шалгаж буй билээ.


















