Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Л.Гансүхийн өмгөөлөгч шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардлаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн өмгөөлөгч ирэх пүрэв гарагт болох шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардлаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Гансүхийн өмгөөлөгч шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардлаа
Л.Гансүхийн өмгөөлөгч шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардлаа. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд асанН.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн өмгөөлөгч ирэх пүрэв гарагт болох шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардлаа. Тэрбээр Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй явуулж өгөх хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Улсын дээд шүүхэд гаргажээ.

Өнөөдрийн байдлаар уг хүсэлтийн хариу ирээгүй байна. Хэрэв шүүх хурал нээлттэй болохгүй бол сэжигтэн Л.Гансүх өлсгөлөн зарлана гэдгийг түүний өмгөөлөгч н.Баасандорж хэллээ.

Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 2-ны өдөр болох байсан ч хойшилсон. Ингэхдээ энэ сарын 10-нд болох шүүх хуралдааныг Цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр товлосон юм. Энэ шийдвэрийг шүүгдэгч нар эсэргүүцэж байгаагаа хэлж байлаа.

Хуваалцах