Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Л.Гансүхт 4.6 жилийн ял оноолоо

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган 4.6 жилийн хорих ял оноох шийдвэр гаргалаа.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Гансүхт 4.6 жилийн ял оноолоо
Л.Гансүхт 4.6 жилийн ял оноолоо. Зураг: МҮОНРТ

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган 4.6 жилийн хорих ял оноох шийдвэр гаргалаа.Түүнчлэн Л.Гансүхийн төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан бөгөөд ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр зааж, цагдан хоригдсон хоногийг оноосон ялаас хасахаар болжээ.

Мөн "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох шийдвэрийг гаргасан бөгөөд н.Даваахүү, н.Мөнгөнуяа нарын төрд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан юм. Мөн Л.Гансүх нараас 2 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, Багануур ХХК-д өгөхөөр болов.

Хуваалцах