Л.Гүндалай УИХ-ын чуулганыг 3 удаа тараасан гэж "онгиров"
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Эрдэнэт хотноо газрын маргаан хийж, бужигнуулж яваа сурагтай.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Эрдэнэт хотноо газрын маргаан хийж, бужигнуулж яваа сурагтай. Түүний Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг “түүвэйж” буй бичлэг нэгэн орон нутгийн телевизээр дамжин олон нийтийн сүлжээгээр тарж байгаа юм. Тэрбээр хурал болж буй танхим руу дайрч орон, “Би нэг аймгийн ИТХ байтугай УИХ-ын чуулганыг гурван удаа тарааж байсан хүн шүү” хэмээн "онгирчээ".


















