Л.Гүндалайгийн “хошин” клип
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өчигдөр Өвөрмонголын “Монголоороо байгаасай” дууг дуулж, клип хийлгэснээ олон нийтэд цацжээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өчигдөр Өвөрмонголын “Монголоороо байгаасай” дууг дуулж, клип хийлгэснээ олон нийтэд цацжээ. Тэрбээр энэ талаараа “Та бүхэндээ Өвөрмонголд хит болж байгаа, хөгжмийн зохиолч Баянгийн ая "Монголоороо байгаасай" хэмээх сайхан дууг зориулж байна. Монголчууд бидний заавал сурах ёстой дуунуудын нэг юм шүү. Та бүхэн минь сайхан шинэлээрэй” хэмээн бичжээ. Харин түүний энэхүү клипийг сайхан гэхээсээ илүү “хошин” гэж дүгнэх хүмүүс сошиал хуудсуудад олон байна. Түүнчлэн сонгууль дөхсөн үед улстөрчдийн хийдэг л зүйл хэмээн хүлээн авч буй иргэд ч байгаа юм.
Дашрамд дурдахад, Өвөрмонголын уран бүтээлчдийн энэхүү дууг манай улсын хэд хэдэн дуучин өөрсдийн хувилбараар дуулсан байдаг ажээ.


















