Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Л.Гүндалайн нуугдмал зөн мэдрэхүй "ҮНЭНИЙГ" л хэлдэг гэнэ

УИХ-ын экс гишүүн Л.Гүндалайн мэрэг төлөг тавьдаг нуугдмал зөн мэдрэхүй нь өнгөрсөн сонгуулиар ихэд тодорсон сурагтай. Тэрээр саяхан болож өнгөрсөн сонгуулийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хэн ялахыг мэргэлж үзсэн гэнэ.

МӨ
Мөнхөө

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Гүндалайн нуугдмал зөн мэдрэхүй "ҮНЭНИЙГ" л хэлдэг гэнэ
Л.Гүндалайн нуугдмал зөн мэдрэхүй "ҮНЭНИЙГ" л хэлдэг гэнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын экс гишүүн Л.Гүндалайн мэрэг төлөг тавьдаг нуугдмал зөн мэдрэхүй нь өнгөрсөн сонгуулиар ихэд тодорсон сурагтай. Тэрээр саяхан болож өнгөрсөн сонгуулийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хэн ялахыг мэргэлж үзсэн гэнэ.

Түүний буулгасан мэргэ төлөгт Ерөнхийлөгчийн энэ сонгуулиар ялагчийн эхнэр нь Болормаа нэртэй байх болно хэмээн зөгнөжээ. Ямартаа ч түүний энэхүү мэргэ үнэн болж Болормаа хэмээх гэргийтэй Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж яллаа. Б.Бат-Эрдэнэ аварга энэ сонгуульд ялсан бол экс гишүүн маань "Болормаа нэртэй эхнэртэй хүн ялна" гэсэн хувилбараа бариад сууж байхад буруудахгүй байсан биз. Учир нь МАН-аас нэр дэвшигчийн гэргий ч Болормаа нэртэй билээ.

Мөн тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Г үсгээр эхлээд дундаа Д ороод Й-ээр төгссөн хүн Ерөнхийлөгч болно хэмээн зөгнөжээ. Тэр хүн нь Л.Гүндалай өөрөө гэнэ. "Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтана" гэдэг дээ. Энэхүү түүний зохиосон хошигнол олон ч хүний сэтгэлд нийцсэн бололтой. Холыг санаж, ихийг мөрөөдөж яваа түүний ажил үйлс нь өөдрөг яваг хэмээн ерөөх байна.

Б.Эрхэс

Хуваалцах