Л.Хасар халаглав
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, “Болор цом”-ын хойш эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн хүү “Болор цом”-ын эзэн Хасар фэйсбүүкээрээ дамжуулан Монголчуудаасаа “Хүүгээ Францын иргэн болгох уу, яах уу” гэсэн асуулт илгээжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, “Болор цом”-ын хойш эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн хүү “Болор цом”-ын эзэн Хасар фэйсбүүкээрээ дамжуулан Монголчуудаасаа “Хүүгээ Францын иргэн болгох уу, яах уу” гэсэн асуулт илгээжээ. Түүнийг цааш юу бичсэнийг уншигч танаа хүргэе.
“Бурхан минь. Хүү минь энэ жил насанд хүрлээ. Франц Улсын иргэн болгох уу, яах вэ. Эх орныхоо төлөө төрсөн. Эх орондоо маш их хайртай хүүхэд билээ. Гэтэл Монгол Улсад хэрэгтэй сайн мэргэжил, боловсрол эзэмшиж эрдэмтэй хүн болохийн тулд иргэн болох хэрэгтэй байдаг. Дөнгөж саяхан л давхар иргэншил зөвшөөрнө гээд л бөөн баяр явсан. Гэтэл алга. Есөн үеээрээ Монгол, Монголынхоо төлөө гэж бодож яваа хүнд давхар иргэншил олгож болохгүй юм байхдаа. (ядаж тамхи зардаг ТҮЦ ажилуулахад Франц Улсын иргэн байх хэрэгтэй) яах вэ.
Эх орныхоо төлөө яс, цусаа өргөж болно. Тэрнээс өмнө эрдэм ухаанаа өргөх хүн болох хэрэгтэй, яах вэ. Бурхан өршөөг. Миний хүүг.
Уулын өмнө бөхийж
Усны дэргэд сөгдөж яваарай!
Сэтгэл нь эх орондоо уяатай хүн хаа холдох вэ гэж мунхаглах” гэсэн байв.


















