Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Л.Мөнхтүшиг: Тусгай нислэгт багтсан ч төлбөрөө төлж чадахгүй 142 иргэн байна

Санхүүгийн боломжгүйгээс болж гадаадад гацсан иргэдээ татан авахад 300 сая төгрөгийг зарцуулна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Мөнхтүшиг: Тусгай нислэгт багтсан ч төлбөрөө төлж чадахгүй 142 иргэн байна
Л.Мөнхтүшиг: Тусгай нислэгт багтсан ч төлбөрөө төлж чадахгүй 142 иргэн байна. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн боломжгүйгээс болж гадаадад гацсан иргэдээ татан авахад 300 сая төгрөгийг зарцуулна. Энэ хөрөнгийг орлогогүй болж, хүндхэн нөхцөлд байгаа иргэдэд тэгш хуваарилна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тухайлбал, тусгай нислэгт нэр нь багтсан ч онгоцны тасалбар, тусгаарлах байрны төлбөрөө төлж чадахгүй 142 хүн бүртгэлтэй байна. Эхний ээлжид энэ сарын 14-нд Франкфуртын нислэгт багтсан 15 хүний санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.

Mongolian National Radio · Л.Мөнхтүшиг: Тусгай нислэгт багтсан ч төлбөрөө төлж чадахгүй 142 иргэн байна

Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага 80 гаруй монгол иргэнд тусламж үзүүлэхээр болжээ. Тус байгууллага өнгөрсөн хугацаанд 215 иргэнийг эх оронд нь авчрах, тусгаарлалтын зардлыг төлсөн юм.

Хуваалцах