Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Хараат байдлаас яаж гарах вэ гэдэг бидний стратеги байх ёстой

Цар тахлын улмаас дэлхий даяар боловсрол, гадаад харилцаа, тээвэр логистикийн салбар хүнд нөхцөлд ороод байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Оюун-Эрдэнэ: Хараат байдлаас яаж гарах вэ гэдэг бидний стратеги байх ёстой
Л.Оюун-Эрдэнэ: Хараат байдлаас яаж гарах вэ гэдэг бидний стратеги байх ёстой. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Цар тахлын улмаас дэлхий даяар боловсрол, гадаад харилцаа, тээвэр логистикийн салбар хүнд нөхцөлд ороод байна. Дэлхий даяар логистик тээвэр 8 дахин буурч, тэр хэрээрээ улс орнуудын хил гааль дээр бараа бүтээгдэхүүн овоорсоор байна.

Цаашдаа бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөлтэй нүүр тулах хүнд сорилтыг даван туулахад нэгдмэл итгэл үнэмшилтэй шуурхай арга хэмжээг авах шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Засгийн газрын тэргүүний тухайд хараат байдлаас гарахын тулд өөрсдөө үйлдвэрлэдэг байх чиглэлд бодлогоо чиглүүлж байгаагаа онцолсон байна.

Хуваалцах