Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах,

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Оюун-Эрдэнэ: Хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангана
Л.Оюун-Эрдэнэ: Хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангана. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, “Богдхан төмөр зам”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганд үг хэлэхдээ:

- Хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангана,

- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн жам ёсны урсгалтай уялдуулж шинээр зохион байгуулна,

- Хотын төвлөрлийг багасгах цогц арга хэмжээ авна,

- Нийтийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийг үе шаттай шийдвэрлэнэ,

- Хүн амын тал нь оршин сууж байгаа хотын асуудлыг нийслэлийн удирдлагуудад даатгаж орхихгүй, нийслэлчүүдтэйгээ хамт байж, сэтгэл гарган хамтран ажиллана гэдгээ мэдэгдэж байсан юм. Энэ дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр явууллаа.

Хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар тухайн салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав.

Хуваалцах